2013/08/15

Popeye 3D кино 2015 он хүртэл хойшлогдлоо

Sony Animation кино компани 2012 онд бүтээсэн Hotel Transylvania анимешины найруулагч Genndy Tartakovsky-тай хамтран 2 том төсөл эхлүүлээд байгаа. Ирэх 2014 онд Popeye 3D Movie, 2015 онд Hotel Transylvania 2 анимешинуудыг гаргахаар төлөвлөсөн байгаа.

Гэвч Sony Animation-ынхан далайчин эр Popeye-ын киног 2015 он хүртэл хойшлуулахаар болсон байна. Ямартай ч бууцайг ердийн хэрэглээ болгоход ихээхэн нөлөөлсөн далайчин эрийг 2 жил хүлээлгэхээр боллоо.

Харин 2015 онд биднийг The Avengers 2, Pirates Of The Caribbean 5, Star Wars: Episode VII, Finding Dory, The Hunger Games: Mockingjay - Part 2 гээд хүчтэй кинонууд хүлээж байна.
Энэхүү зураг нь дижитал артист Lee Romao-ын бүтээл бөгөөд Sony Pictures-с гаргах Popeye кинотай холбоогүй. Хэдий тийм ч Lee Romao нь кино болон видео тоглоомын дижитал дүрүүдийг бүтээх төслүүд дээр 11 жилийн туршиж ажиллаж байгаа юм байна.