2013/08/22

Pompeii киноны teaser trailer гарлаа

Resident Evil франчайзийн найруулагч Paul W. S. Anderson-ны шинэ кино Pompeii ирэх 2014 онд нээлтээ хийнэ. Мэ 79 онд Везувийн галт уул (Mount Vesuvius) хүчтэй оргилж 30 мянган хүн амтай байсан Помпей хотыг нөмрөн авахад түүний доор 2000 гаруй хүн хотын үнс чандруунд дарагдан үлдсэн байдаг байна. Хотыг 1500 жилийн дараа газар шорооны ажил хийж байсан ажилчид анх илрүүлсэн гэдэг.

Ийм түүхтэй, Эртний Ромын соёл иргэншилтэй хотын аж амьдралыг Помпэйн сүүлчийн өдөртэй (К.Брюллов: Помпейн сүүлчийн өдөр гэж алдарт зураг бий:) ) нь харуулах уг киноны дүрүүдэд Kit Harington (HBO’s Game of Thrones), Emily Browning, Kiefer Sutherland нар тоглож байна.

Pompeii киноны зураг авалтыг өнгөрөгч 3-р сараас 7-р сар хүртэл Канадын Торонтод хийсэн байна. Киноны төсөв ойролцоогоор 100$ сая ам.доллар хүрээд байгаа ажээ.