2013/08/14

Pixar-ын The Good Dinosaur анимешины талаар

Disney,Pixar-ынхан энэ онд Monsters University анимешингаа үзэгчдэд амжилттай хүргэсэн. Кино хэдийгээр сайн болсонч шинэ түүхийг өгүүлэлгүй Monsters Inc анимешины өмнөтгөл болон гарсан нь шинийг хүсэгчдийн сэтгэл бага зэрэг дундуур үлдсэн нь лавтай. Тэгвэл Disney, Pixar-ынхан ирэх 2014 онд цоо шинэ түүхийг бидэнд дэлгэхээр бэлдэж байгаа.


Энэ талаар Disney-ын фенүүддээ зориулан зохион байгуулдаг D23 үзэсгэлэн дээрээс илүү дэлгэрэнгүй мэдээллүүд гарсан байна. 2009 оноос яригдаж эхэлсэн The Good Dinosaur анимешины найруулагчаар 2009 оны Up анимешинг найруулсан Bob Peterson ажиллах бол продюсерээр 2004 оны The Incredibles анимешинг продюсерласан John Walker ажиллана.

2009 онд Up анимешингийн танилцуулга материалд залуу Carl-г бүтээж байгаа барималч Greg Dykstra-ын ард байгаа зургаас кино сонирхогчид Pixar динозавртай анимешин бүтээх нь гэсэн мэдээллийг олж авч байсан.

The Good Dinosaur анимешин нь Pixar-ын анхны түүхийн өгүүлэмжтэй анимешин болж байгаагаараа онцлог. Тэд өмнө нь ихэвчлэн орчин цагийн үйл явдалтай анимешингууд бүтээдэг байсан. Тэд хөгжүүлж байгаа динозавраа бүтээхдээ 5 төрлийн динозаврыг 5 төрлийн машинтай харьцуулан бүтээж байгаа гэнэ. Apatosaurus (plowers), Stegosaurus (threshers), Triceratop (bulldozers), Ankylosaurus (truckers), Parasaurolophus (pickers)


Сонирхуулахад кинонд залуу Арло динозавр (Apatosaurus) шинэ зүйл нээж танихыг хүсэж аянд гарахдаа өнчин хүү Spot-той тааралдана. Ингээд тэд хамтдаа өмнө нь үзэж байгаагүй шинэ газар ертөнцрүү аялах ажээ.


Энэ түүхийг харуулахын тулд 70 фут өндөр динозавр болон 3 фут өндөртэй хүү хоёрыг нэг дэлгэцэнд багтаан тэдний харилцааг үзэгчдэд хүргэхийн тулд кино бүтээгчид ихээхэн анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж байгаа гэнэ.

Ингээд Pixar-ынхан минь Blue Sky Studio-ын Ice Age,  DreamWorks Animation-ны The Croods шиг анимешинтай болохоор ажиллаад байж дээ.