2013/08/09

Paranormal Activity-н бөмбөгдөлт

Мөнгө цагаан нүд улаан гэж юутай үнэн үг вэ? Paramount-нхан арай л дэндэж байна. Одоо тэгээд юу гэх вэ? Баян хүн лаагаа иднэ үү? луувангаа иднэ үү бидэнд ямар хамаа байх биш. Ямартай ч тус кино компанийнхан ирэх онд Paranormal Activity цувралын 2 ч ангийг дэлгэцнээ гаргахаар болжээ. Paranormal Activity: The Marked Ones нэрээр дэлгэцнээ гарахаар болсон 4-дэх ангийн үргэлжлэлийн хувьд 2014 оны 1 сарын 3-нд үзэгчдэд хүрэх бол Paranormal Activity 5 анги нь 2014 оны 10 сарын 24-нд олон улсын нээлтээ хийх аж.
Шинэ ангиудыг өмнөх ангиудын зохиолчоор ажиллаж байсан Christopher Landon /Disturbia/ найруулж байгаа юм байна.