2013/08/05

Oscar-ын шагнал гардуулах ёслолын арга хэмжээг Ellen DeGeneres хөтөлнө

86 дахь удаагийн Академи Авардс (86th Academy Awards) буюу Oscar-ын шагнал гардуулах ёслолын арга хэмжээг жүжигчин, дуу оруулагч Seth MacFarlane-г хөтөлнө гэж мэдээлэл гарч байсан нь худлаа боллоо. Өнгөрөгч баасан гарагт Академийн зүгээс албан ёсоор хөтлөгчийг зарласан бөгөөд 2003 оноос эхтэй The Ellen DeGeneres шоугаараа алдартай Ellen DeGeneres хөдлөхөөр болсон байна. Харин продюсераар Craig Zadan, Neil Meron нар ажиллахаар болжээ. 

Ellen DeGeneres 2007 онд мөн Oscar-ын шагнал гардуулах ёслолын арга хэмжээг хөтлөн явуулж байсан юм. Өдгөө тэрээр 55 настай.

86 дахь удаагийн Oscar-ын шагнал гардуулах ёслолын ажиллагаа ирэх 2014 оны 3-р сарын 2-нд болох юм.