2013/08/01

Навчаа гэгээн хайрын тухай кино хийхийг хүсэж байна

"Хэцүү анги" телевизийн олон ангит киноны найруулга, продюсерын ажлаараа кино урлагт чадварлаг продюсер болохоо харуулсан Б.Навчаа өнгөрөгч 5-р сард өөрийн Navchaa films-ын анхны бүтээл "Лардьма" киногаа үзэгчдэд амжилттай хүргэсэн. Амьдралын хүнд хэцүү, эмэгтэй хүний зовлон шаналалыг тод томруунаар харуулсан түүний бүтээлийг нэг үгээр "бараан кино" гэж хэлж болно. Уг киног бүтээснийхээ дараагаар багагүй магтаал, шүүмжлэлийг хүртсэн тэрээр "кино ахиж хиймээргүй юм байна" гэж хүртэл сэтгэлээ илэрхийлсэн.

Тэгвэл тэрээр саяхан өөрийн facebook хуудаснаа Keanu Reeves, Sandra Bullock нарын тоглосон Нуурын эргийн байшин (The Lake House) кино шиг гэгээлэг, сонирхолтой хайрын түүхтэй кино бүтээх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.