2013/08/31

MIXX хамтлаг Тагнуулч аавын дууг дуулна

МУГЖ Д.Хүрэлхүүгийн продюсерлаж буй "Тагнуулч аав" инээдмийн уран сайхны кино ирэх 9-р сараас үзэгчдэд хүрэхээр төлөвлөгдсөн. Тэгвэл уг киноны дууг MN25 телевизийн Making the Band шоунаас төрсөн MIXX хамтлаг дуулж байгаа юм байна.

МIXX хамтлаг таран гишүүд тус тусынхаа уран бүтээлийг хийх болсон ч "Тагнуулч аав" киноны дууг хуучин бүрэлдэхүүнээрээ дуулж байгаа гэнэ. Дууны үгийг Нарангэрэл харин аяыг ОХУ-ын Санктпетербург хотын Н.А.Римский Корсаковын нэрэмжит хөгжмийн Консерваторыг хөгжмийн зохиолчоор төгссөн Г.Баяраа гэх залуу зохиосон ажээ.