2013/08/14

Marvel кино компанийн Guardians of the Galaxy киноны trailer алдагдсан (leak) байна

Энэ жилийн Comic-Con 2013 болон D23 кино үзэсгэлэнгүүдийн арга хэмжээ үргэлжилсээр байгаа билээ. Comic болон зурагт зохиолоос эхтэй кинонуудын томоохон танилцуулга хийгддэг Comic-Con 2013 наадам дээрээс Marvel-ын 2014 онд үзэгчдэд хүргэхээр амлаад байгаа Guardians of the Galaxy киноны trailer гадагш задарсан (leak) байна.


Guardians of the Galaxy киноны найруулагчаар James Gunn ажиллаж байгаа бөгөөд дүрүүдэд Chris Pratt, Dave Bautista, Zoe Saldana нар сонгогдсон. Кино ирэх 2014 оны 8-р сарын 1-нд дэлгэцнээ гарна.