2013/08/22

Хатагтай Macbeth

Кино сонирхогчдын дунд хүлээлттэй байгаа австралийн кино найруулагч Justin Kurzel-н "Macbeth" төсөлд томоохон өөрчлөлт орсон байна. Уг киноны хатагтай Macbeth-н дүрийг бүтээх байсан жүжигчин Natalie Portman төслөөс албан ёсоор гарч байгаагаа зарлажээ. Түүний хувьд энэ онд өөрийн бие даан найруулах "A Tale Of Love And Darkness" киноныхоо ажлыг эхлүүлэх бөгөөд үүнээс болж уг шийдвэрийг гаргасан юм байна.
 Төслийн багийнхны зүгээс шинэ Macbeth-г өнөөдөр зарласан бөгөөд уг дүрд францын алдарт жүжигчин Marion Cotillard тоглохоор болжээ. Төсөл ирэх оны сүүлээр үзэгчдэд хүрнэ. Киноны талаар илүү дэлгэрэнгүйг эндээс уншаарай.