2013/08/15

Iron Man 3 киноны The Mandarin-ны хасагдсан хэсэг

Найруулагч Shane Black найруулан үзэгчдэд хүргэсэн Marvel, Walt Disnet-ын хамтын бүтээл Iron Man 3 кино өнгөрөгч 5-р сард дэлгэцнээ гарсан билээ. 200$ сая ам.доллараар бүтсэн энэхүү киноны орлого өнгөрөгч 7-р сард 1.2$ тэрбум ам.долларт хүрч 1$ тэрбум ам.долларын орлогыг давсан 16 дахь киногаар бичигдсэн. Мөн бүх цаг үеийн хамгийн их орлого олсон кино жагсаалтын 5-т бичигдээд байна.

Энэ их эрэлттэй байгаа кинотай монголчууд бид холбогдоод авсан нь нэг бодлын завшаан. Киноны эсрэг тал The Mandarin өөрийн хэрэглэлдээ Монгол бичгийг ашигласан нь Marvel болон Монголын Соёл, спорт, аялал жуулчлалын яам хоёрын хооронд харилцаа үүсгээд авсан.

Iron Man 3 киноны DVD болон Blu-ray ирэх 9-р сарын 24-нд гарах бөгөөд энд киноны хасагтсан хэсгүүд болон нэмэлт хэсгүүд багтах юм байна. Харин үүнээс өмнө жүжигчин Ben Kingsley -ын дүрийг нь бүтээсэн The Mandarin хасагдсан хэсэг цацагдсанг хүргэж байна.