2013/08/22

Хүрэлээгийн кино "Тагнуулч аав" нэртэй (+promo Poster)

МУГЖ Д.Хүрэлхүү инээдмийн кино бүтээж байгаа талаар мэдээлэл хүргэсэн. Хүрэлхүүгийн продюсерлаж байгаа энэхүү киноны найруулагчаар Д.Галбаяр ажиллаж, Go Studio бүтээж байгаа ажээ.

Хошин урлагын мастерууд Хүрэлхүү, Эрдэнэзаан, Бат-Өлзий, Одончимэг, Бямбацогт нарын өөрсдийн охид, хөвгүүдтэйгээ дүрийг нь бүтээж буй уг киноны нэр тодорхой болсон байна. Тун удахгүй бид "Тагнуулч аав" инээдмийн уран сайхны киног дэлгэцнээ харахаар болж байна.
Тагнуулч аав киноны энэхүү poster нь албан ёсных бус бөгөөд киноны нэрийг олон нийтэд хүргэх зорилгоор ашиглагдаж байгаа болно.