2013/08/31

Хөлтрөг МУСК бүтээгдэж байна (+Зураг)

"Хөлтрөг" хэмээх драм (зарим нь аймшгийн гэж мэдээллэж байгаа) төрлийн уран сайхны кино бүтээгдэж байна. Киноны найруулагчаар жүжигчин С.Болд-Эрдэнэ ажиллаж байгаа бол зохиолыг түүний эгч С.Болормаа бичжээ.

Хөлтрөг кинонд үйлийн үр, эхийн хайрын тухай өгүүлэх бөгөөд гол дүрүүдэд Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, гавьяат жүжигчин Ж.Оюундарь, Соёлын тэргүүний ажилтан Н.Ялалт, О.Долгор нар тоглож байна.

Хөлтрөг киноны зураг авалтын ажил дууссан. Киног ирэх 10-р сард үзэгчдэд хүргэхээр төлөвлөсөн байна.

Сүүлийн үед манай кино урлагийнхан кинондаа өвөрмөц нэр бодож олох нь ихэссэн. Хөлтрөг гэдэг үгийг бид тийм ч өдөр дутамдаа ашигладаггүй. Тиймээс содон сонсогдох нь лавтай. Тэгвэл itismovie.mn-н зүгээс уг үгийн тайллыг Я.Цэвэлийн Монгол хэлний товч тайлбар толиос сийрүүлэн хүргэж байна.
ХӨЛТРӨГ - монгол гэрийн дээврийн гадуур бөс зэрэг эдээр хийж тооныг тойруулсан бөгөөд дөрвөн зүгт ханын толгой хүртэл нарийвтар урт хушуу гарган хийсэн янз чимэг, хөлт өрх, өрхний хөл ч гэдэг.