2013/08/02

Сумогоос Hollywood-д очсон монгол залуу

Багаасаа үндэсний бөхөөр хичээллэж японы сумод хүч үзэж тэндээс hollywood-ын жүжигчин болж үлдсэн монгол залуугийн түүхийг товч хүргэе. Уламбаярын Бямбажав гэх 1984 оны энэ залуу багаасаа үндэсний бөхөөр хичээллэж байгаад японы сумогийн дэвжээнээ хүч үзэхээр 2001 онд японыг зорьсон байна. Макушичи зиндаанд хүртэл ахисан тэрээр 2006 онд эх орондоо буцсан байна. Монголдоо ирсэний дараагаар түүнд нэгэн сонирхолтой санал ирсэн нь түүнийг hollywood-д хүргэх зам нь болсон байна. Ингээд түүний энэ дурсамжаа хуваалцсан ярилцлагаас цухас хүргэе.

- Намайг Монголдоо буцаж ирсэний дараахан "5 цагираг" сонинд "Үндэсний бөхөө санаад Монголдоо буцаж ирэв" билүү, тиймэрхүү нэртэй ярилцлага гарч, сонины нүүрэнд миний зургийг тавьсан байсан юм. Түүнээс ч болсон уу?  Нэг өдөр манай гэр рүү нэг хүн утсаар ярилаа. "Америкийн Калифорни мужийн Сумо бөхийн холбооны даргаас таныг Холливуудын хийж байгаа киноны сумогийн хэсгийн туслах дүрд тоглох санал тавьж байна" гэдэг юм. Гайхаж байснаа гэрийнхэнтэйгээ, багштайгаа зөвлөлдлөө. Багш болохоор "Чи энэ кинонд нь тоглочихоод буцаад ирэхгүй юу дээ" гэв. Тэр үед надад Америк явна гэсэн зорилго, төсөөлөл ч байгаагүй.
- Азтай тохиолдол байна.
- Би зөвшөөрсөн чинь 2 долоо хоногийн дараа с-1 виз, бичиг баримт маань бүрдээд хүрээд ирэв. Монголоос Баянбат гэдэг залуу бид 2 хамт явж байгаа юм. Бичиг баримт маань 2 жилийн гэрээ, хүсвэл дараа нь 2 жил ажиллах зөвшөөрөл байсан. Ингээд 2006 оны 9 сарын 17 нд Америкт ирлээ. Лос-Анжелост буугаад WARNER BROSS-т очсон. Бүх танилцуулгаа авав. Дарга нь японоор ярьдаг хүн байсан болохоор ойлголцоход амар байсан.

- Нэг ёсондоо шууд Холливуудад хөл тавьжээ. Ямар кино байсан юм бэ?
- Тэр бол "ОCEAN S THIRTEEN" гэдэг кино байсан. Жорж Клуни, Брэд Питт, Матт Дамон . Аль Пачино нар гол дүрд нь тоглосон. Аль Пачино дэвжээн дээр гарч үг хэлээд сумо барилдаан барилддаг хэсэг. Японы алдарт сумоч ёкозуно Акэбона, Мусашимару нар барилдана. Тэр хэсэгт нь бид 2 оролцдог юм. 7 хоног бэлтгээд зураг авалтад орлоо. Зураг авалт нь өглөөний 5 цагаас оройн 11 цаг хүртэл л хийгдсэн. Тэгж их зардал, хөдөлмөр болчихоод 1,2 сек зураг авсан юм шүү дээ. Би үнэндээ гайхсан.

- Холливуудын ертөнц чамд ямар санагдаж байв?
- Үнэхээр мундаг юм билээ. Бүх зүйл нь маш нарийн төлөвлөгдсөн яв цав. Хүн болгон л хийх ёстой зүйлээ маш сайн гүйцэтгэдэг. Техник болон хангамж нь маш сайн. Жүжигчид найруулагчид нь ямар ч их зангүй, ердийн л хүмүүс. Нэг киног хийхэд ямар их зардал, ямар их хөдөлмөр зарцуулдаг нь мэдрэгдэж байсан. Энэ кинонд оролцсондоо бид 2 их азтай.

- Америкт зорьж ирсэн ажил дуусчээ. Дараа нь ямар шийдвэр гаргав?
У.Б-Зураг авалт дуусаад биднээс "одоо яах вэ?" гэж асуулаа. Тэр үед би 21 настай байсан. Кинонд оролцоно гэж ирсэн болохоор өөр ямар нэгэн төлөвлөгөө төсөөлөл надад байгаагүй. Дотроо болохоор 10 сард Японд болох сонирхогчдын сумогийн дэлхийн аваргын тэмцээнд орох тухай л бодож байлаа.
Калифорнын сумогийн холбооны дарга нь бидэнтэй уулзаад их л олон зүйлийг ярьсан. Тэр хүн намайг сонирхож байсан юм билээ. Хамтарч ажиллах санал ч тавьсан.

-Хамтарч ажиллах санал тавина гэдэг чинь хууль ёсоор Америкт ажиллаж амьдрах боломж олдож байна гэсэн үг байх.
-Америкчууд хуулиа чанд мөрдөж, бүх л зүйлээ нарийн төлөвлөж тооцдог хүмүүс. Бид 2-ыг хамтад нь хуульч дээр дагуулж очиж ярилцлаа. 2 жилийн дараа яах вэ? гэдэг асуудлыг л өнөөдөр ярьж байгаа хэрэг шүү дээ. Хуульч надаас "Чи яах бодолтой байна вэ?" гэж асуусан. Хариуд нь би " Сонирхогчдын сумогийн дэлхийн аваргын тэмцээнд явнаа" л гэлээ. Тэрээр нилээд сонирхож байснаа "Хэрэв чи энэ тэмцээнд түрүүлбэл, би чамд ногоон карт авч өгч чадна гэж 100% амална" гэж хэлэв. Энэ үед надад ямар боломж олдож байгааг би сайн ойлгосон.

-Ямартай зорьсон зорилгоосоо хазайсангүй. Сонирхогчдын сумогийн тэмцээндээ оролцсон уу?
- Тэндээсээ шууд Японы Осако руу явж 10 сарын 15 нд болсон дэлхийн аваргын тэмцээндээ оролцлоо. Энэ тэмцээнд 38 орноос 23 тамирчин ирсэн байсан. Би +115 кг-ын жинд зооны аваргын төлөө, урьд нь дэлхийн аварга болж байсан Польшийн бөхтэй барилдаж ялав. Харин аваргын төлөө өмнө нь 2 ч удаа дэлхийн аварга болж байсан, их том биетэй Оросын тамирчинтай барилдаж ялсан даа. Түүнийг ялснаар анх удаа сонирхогчдын сумогийн дэлхийн аварга боллоо.
Дэлхийн аварга болчихоод Монголынхоо төрийн далбааг мандуулж, Монголынхоо төрийн дууллыг эгшиглүүлж байх мөч л хамгаас сайхан байсан. Энэ бол миний мэргэжлийн сумогийн дэвжээнд 5 жил хичээллэж байсны үр дүн, намайг сургаж, дасгалжуулж байсан япон багшийн минь зүтгэлийн үр дүн байлаа.

- Та урьд нь мэргэжлийн сумогоор хичээллэж байсан. Одоо сонирхогчдын сумогоор хичээллэж байхад ямар ялгаа мэдрэгдэж байв?
- Сонирхогчдын сумо миний төсөөлж байснаас өөр байсан. Мэргэжлийн сумод дэвжээний тамирчидтайгаа хамтарч бэлтгэл хийдэг, өөр дэвжээний ямар тамирчид яаж барилддагийг үндсэндээ гадарлана. Харин сонирхогчдын сумогийн барилдаанд өрсөлдөгчдөө үндсэндээ мэдэхгүй шахам. Өөр спортоор хичээллэж байсан тамирчид зөндөө байдаг болохоор яаж барилдахыг нь урьдчилж төсөөлөх аргагүй. Тийм болохоор барилдах явцдаа маш сайн мэдрэмжтэй байх хэрэгтэй гэсэн үг.

- Энэ тэмцээнд Монголын баг тамирчид амжилттай оролцсон уу?
- Монголын баг тамирчид энэ тэмцээнд багаараа хүрэл медаль хүртсэн. Би Монголынхоо багт барилдсан болохоор хамтдаа л баярлацгаасан. Шийрэв багш минь ч ирсэн байлаа.

-Ер нь сонирхогчдын сумогийн дэлхийн аваргын тэмцээнд Монголын тамирчид хэд хэдэн удаа дэлхийн аварга болж байсан байхаа.
-Тэгэлгүй яахав. Б. Бат-Эрдэнэ аварга 1 удаа, А.Сүхбат аварга 2 удаа, Б.Гантогтох гарьд 1 удаа дэлхийн аварга болж байсан юм. Монголчууд сонирхогчдын сумогийн дэлхийн аваргаас алтан медаль авч байснаас 8 жилийн дараа би аварга болж байгаа нь энэ. Сонирхогчдын сумогийн дэлхийн аваргын анхны тэмцээн 1996 онд болж 8 орон оролцож байсан бол, 10 жилийн дараах энэ тэмцээнд 38 орон оролцжээ. Энэ тэмцээн жилд нэг удаа болдог. Түүнээс хойш би дахиад 2 ч удаа түрүүлж, нийтдээ 3 удаа аварга болов. 2008 онд Монголын тамирчин Наранбат бас дэлхийн аварга болсон.

- Дэлхийн аварга болчихоод?
-Энэ тэмцээнээ дуусгаад шууд Америкт буцаж ирлээ. Ирээд хуульчтайгаа уулзав. Тэр хүн надад баяр хүргээд амалсан ёсоороо ногоон картад мэдүүлэг өгч, 2 жилийн дараа ногоом картаа авсан. Түүнээс хойш Америкт албан ёсоор ажиллаж амьдарч байна.

- Одоо ямар ажил хийж байгаа юм бэ?
-Эхлээд Лос-Анжелост сушины ресторанд 6 сар ажиллав. Мэргэжлийн сумод байхдаа өөрсдөө хоолоо хийж иддэг. Тэр үед суши хийж сурсан байсан юм.
Одоо бол Калифорны сумогийн холбооны дарга Andrew Freund гэдэг хүн надтай хамтран ажилладаг. Нэг ёсондоо миний менежер. Сүүлийн 4 жилд 45 орноор явж олон төрлийн шоу болон үзүүлэх тоглолтод оролцлоо. Мөн энэ хугацаанд том жижиг нийлсэн бараг 140 орчим рекламд тоглов

-Тэгэхээр таныг үндсэндээ реклам, шоу, элдэв арга хэмжээнд оролцдог гэж ойлгож болох уу? Лав л Канадын SUBARU автомашины рекламд тоглосныг тань мэдэх юм байна.
- Тэгж ойлгож болно. SUBARU-гийн рекламыг Лос-Анжелост хийсэн юм. Саяхан Канад явж SUBARU-гийн нилээд том арга хэмжээнд оролцоод ирлээ. JIM-BEAN-ын рекламд Bиллиам Дeфoе-той хамтран тоглосон. Сар болгон олон ч оронд, олон ч газар болох шоу болон үзүүлэх тоглолт арга хэмжээнд оролцдог. Арга хэмжээгүй үедээ бэлтгэл сургуулиа хийж, хэлний сургалтад явна. Үндсэндээ зав жаахан муутай. Гэхдээ би энэ ажилдаа дуртай, бас сэтгэл хангалуун байдаг юм.

- Олон рекламд тоглохыг бодоход танд жүжиглэх авьяас байдаг бололтой.
- Би бага байхдаа хошин шог их сонирхдог, бас нилээд дуурайж жүжиглэх дуртай байлаа. Нэг их урлаг гэж яваагүй ч тэрүүхэндээ жаахан авьяас байсан юм шиг байгаа юм. Энд анх рекламны зураг авахуулж байхад "нүүрний хувирал их сайтай юм" гэцгээж байсан. Учиргүй жүжиглээд байдаггүй ч миний байгаагаараа байгаа төрх таалагддаг бололтой. Энэ бас монголчууд бидний нэг онцлог байх. Монголчууд ер нь худлаа жүжиглээд байж чаддаггүй, алив зүйлд яг өөрийнхөөрөө, бас сэтгэлээрээ байж чаддаг. Энэ бас сайн чанар.

- Таны ингэж олон рекламд тоглоод байгаа тань Холливуудтай ямар нэгэн хэмжээгээр хамаатай юу?
- Саяхан надад SAG / Screen Actors Guild/ өгсөн л дөө. Холливуудын бүх жүжигчид үүнийг авдаг. Энэ нь үндсэндээ Холливуудын бүртгэлд орж байгаа гэсэн үг юм билээ. SAG-ийг авахын тулд жүжигчид өөрийн имижээрээ кредит цуглуулдаг. Өөрөөр хэлбэл хичнээн олон үзэгдэлд тоглож, олонд хэр танил болж чадав гэдгээр нь хэмжинэ гэсэн үг юм уу даа. Бараг 100 гаруй рекламд тоглосны дараа надад өгсөн юм.

- Баяр хүргэе! Тэгэхээр энэ бол ямар нэгэн хэмжээгээр Холливуудын босгыг алхаж байна гэж би ойлгож байна.
- Баярлалаа. Одоогоор Холливуудад Сумогийн тухай нэг кино хийх төлөвлөгөө байгаа юм билээ. Гэхдээ одоогоор яригдаж л байгаа.

Түүний тоглосон реклам болон бусад шоуны тухай мэдээлэл

FILM
OCEAN'S THIRTEEN sumo wrestler (supporting) Warner Brothers
GROUND PRESSURE self (documentary)
GIRTH sumo wrestler

TELEVISION
Sweet 16 Sumo wrestler MTV
Sumo star Featured star of Current TV documentary Direct TV
Sumo wrestler Featured in Robert Wilson video portrait VOOM portrait
Sumo special Sumo wrestler National Geographic
Thestre*m.tv Featured guest Hollywood CA
COMMERSIAL /Print/
Subaru Featured sumo wrestler CA ,FL and Canada
Solid works Featured sumo wrestler Boston ,MA
Captain Morgan Featured sumo wrestler NY
Microsoft X-Box Featured sumo wrestler LA,CA
Neutrogena Featured sumo wrestler LA,CA
Visa card Featured sumo wrestler Toronto ,Canada
Attack! Marketing Featured sumo wrestler LA,CA
L.A life commercial Featured sumo wrestler Fox sports reel
Renault Automobile Featured sumo wrestler Frankfurt ,Germany
Phillips AMBX game Featured sumo wrestler Amsterdam , Holland
Jim bean Featured sumo wrestler LA ,CA

LIVE EVENTS
UCLA Awards Ceremony World Champion sumo wrestler LA,CA
Toshiba World Champion sumo wrestler laguna Niguel ,CA
Hitachi World Champion sumo wrestler CA &AZ
Cultural Festival World Champion sumo wrestler Greece
Ozumo Restraunt World Champion sumo wrestler Oakland,CA
Royal Performance World Champion sumo wrestler Seychelles
ISCAR LTD World Champion sumo wrestler Israel & Germany
Arnold Sports Festival World Champion sumo wrestler Columbus ,Ohio
Tsunami World Champion sumo wrestler Santa Barbara
Cherry Blossom Festivals World Champion sumo wrestler 10 + sites Nationwide

Түүний талаар илүү мэдээлэл авахыг хүсвэл http://www.sumobyamba.com/