2013/08/09

Fast & Furious, The Expendables цувралд нэгдэж буй буй спортлог үзэсгэлэн гоо

Найруулагчаа сольж арай өөр өнгө төрхтэйгөөр дэлгэцнээ эргэн ирэхээр болсон Fast & Furious 7 кинонд UFC-н тулаанч бүсгүй Ronda Rousey дүр бүтээхээр болсон байна. Түүний хувьд зөвхөн хурдлаад зогсохгүй бахим эрчүүдийн цугларал болох The Expendables 3 томоохон дүр бүтээх ажээ.

Ronda Rousey нь 2007 оны Rio de Janeiro-н жудо бөхийн ДАШТ-с мөнгөн медаль, 2008 оны Бээжингийн Зуны олимпын жудо бөхийн эмэгтэйчүүдийн -70кг-н жингээс хүрэл медаль хүртэж байсан UFC-н хөнгөн жингийн дэлхийн аварга тамирчин юм байна.