2013/08/07

Чингис хааны түүхтэй холбоотой "An End to Killing" киног хятадууд бүтээжээ

Монгол гүрний их эзэн Чингис хааны түүхтэй холбоотой "An End to Killing" нэртэй киног өмнөд хөршүүд маань бүтээсэн байна. "An End to Killing" киног өнгөрөгч оны Busan Film Festival дээр олонд хүргэсэн байна. Харин дэлгэцнээ 2013 оны 5-р сарын 22-нд албан ёсоор дэлгэцнээ гаргажээ. Уг киноны найруулагчаар Wang Ping (Six Women in War, Jin Hun) ажиллаж Shandong Film Studio (China), Boram Entertainment (South Korea), Tara Content (Japan) гээд хятад, япон, солонгосын кино бүтээгчид продюсерласан байна.


Кинонд 13-р зууны Монголчуудын Европ, Азийг хамарсан их байлдан дагуулалтын үеээрх аллагыг Daoist лам Qiu Chuiji (тэрээр хятадын таоизмын тэргүүн байсан) их эзэнтэй уулзаж учирласнаар зогсоож байгаа тухай гардаг ажээ.

Сонирхуулахад киног ойролцоогоор 15 сая ам.доллараар бүтээсэн байна.