2013/08/29

Box office: 20130826 Lee Daniels The Butler

1. Lee Daniels' The Butler: Өнгөрөгч 7 хоногт: $16.5 сая, нийт: $51.8 сая
2. We're the Millers: Өнгөрөгч 7 хоногт: $13 сая, нийт: $91.3 сая
3. The Mortal Instruments: City of Bones: Өнгөрөгч 7 хоногт: $9.34 сая, нийт: $14.1 сая
4. The World's End: Өнгөрөгч 7 хоногт: $8.79 сая, нийт: $8.79 сая
5. Planes: Өнгөрөгч 7 хоногт: $8.58 сая, нийт: $59.6 сая

6. You're next: Өнгөрөгч 7 хоногт: $7.02 сая, нийт: $7.02 сая
7. Elysium: Өнгөрөгч 7 хоногт: $6.93 сая, нийт: $68.9 сая
8. Percy Jackson: Sea of Monsters: Өнгөрөгч 7 хоногт: $5.27 сая, нийт: $48.4 сая
9. Kick-Ass 2: Өнгөрөгч 7 хоногт: $4.37 сая, нийт: $22.5 сая
10. Blue Jasmine: Өнгөрөгч 7 хоногт: $3.97 сая, нийт: $14.5 сая

The Mortal Instruments: City of Bones

Director: Harald Zwart
Stars:  Lily Collins, Jamie Campbell Bower, Robert Sheehan
imdb: 6.9

Залуучуудад зориулан уран зохиол туурвидаг зохиолч Cassandra Clare-ын The Mortal Instruments цуврал номны эхний ботиос сэдэвлэн бүтээсэн энэхүү кинонд New York хотын энгийн нэгэн өсвөр насны охин Clary өөрийгөө хагас хүн, хагас сахиусан тэнгэр буюу Ангуучдын үр удам болохоо олж мэднэ. Тэрээр Ээжийгээ алга болсны дараагаар ангуучдын бүлэгтэй нэгдэж хотын нөгөө тал болох чөтгөр, шулам, цус сорогч, хүн чоно гэх мэт үхлийн аюултай зүйлсээр дүүрэн доод ертөнцөд нэвтрэх болно.
The Mortal Instruments: City of Bones киног Норвеги найруулагч Harald Zwart бүтээсэн бөгөөд тэрээр өмнө нь 2009 онд The Pink Panther 2, 2010 онд The Karate Kid (Норвегид Lange flate ballær кино нь хит болсон) кинонуудыг найруулан ажилласан байна.



The World's End

Director: Edgar Wright
Stars: Simon Pegg, Nick Frost, Martin Freeman
imdb: 7.8

Найруулагч Edgar Wright-ын Three Flavours Cornetto trilogy-т багтах сүүлийн кино нээлтээ хийлээ. Уг гурамсан бүтээлд 2004 оны зомбитэй инээдэм бүхий Shaun of the Dead, 2007 оны цагдаа нарын адал явдалт инээдэм бүхий Hot Fuzz кинонууд багтана. Харин 2013 онд нээлтээ хийж буй шинэжлэх ухааны уран зөгнөлт инээдэм бүхий The World's End киногаараа гурамсан бүтээлээ төгсгөж байгаа юм байна.



You're Next

Director: Adam Wingard
Stars: Sharni Vinson, Joe Swanberg, AJ Bowen
imdb: 7.1

2011 оны Toronto International Film Festival-ын Шөнийн хөтөлбөрт багтан хүрч байсан аймшгийн төрлийн энэхүү кино үзэгчдэд дэлгэгдлээ. Аймшгийн кино төрлөөр дагнан кино бүтээдэг найруулагч Adam Wingard-ын хувьд Texas-ын 2011 оны Fantastic Fest кино наадмаас энэхүү киногаараа Best Picture, Best Director, Best Screenplay (Simon Barrett), Best Actress (Sharni Vinson) шагналуудыг авсан байдаг юм байна.



Blue Jasmine

Director: Woody Allen
Stars: Cate Blanchett, Alec Baldwin, Peter Sarsgaard
imdb: 7.9

Нэрт найруулагч Woody Allen-ны драм төрлийн кино байна. New York хотноо амьдрах Hal болон Jasmine Francis тэрбумтан гэр бүлийн амьдралыг харуулсан энэхүү киног 2012 оны 3-р сараас хөгжүүлж эхэлсэн бөгөөд тэр үеээс гол дүрийн жүжигчнээр Cate Blanchett-г шууд сонгосон юм.
Blue Jasmine киног Sony Pictures Classics-ынхэн санхүүжүүлсэн байна. Ингэснээр тэдний Woody Allen-тэй хамтран ажилласан 6 дахь төсөл нь болж байгаа ажээ.