2013/08/12

Box office: 20130812 Elysium


1. Elysium: Өнгөрөгч 7 хоногт: $30.4 сая, нийт: $30.4 сая
2. We're the Millers: Өнгөрөгч 7 хоногт: $26.6 сая, нийт: $38 сая
3. Planes: Өнгөрөгч 7 хоногт: $22.5 сая, нийт: $22.5 сая
4. Percy Jackson: Sea of Monsters: Өнгөрөгч 7 хоногт: $14.6 сая, нийт: $23.5 сая
5. 2 Guns: Өнгөрөгч 7 хоногт: $11.1 сая, нийт: $48.5 сая

6. The Smurfs 2: Өнгөрөгч 7 хоногт: $9.5 сая, нийт: $46.6 сая
7. The Wolverine: Өнгөрөгч 7 хоногт: $8 сая, нийт: $112 сая
8. The Conjuring: Өнгөрөгч 7 хоногт: $6.7 сая, нийт: $121 сая
9. Despicable Me 2: Өнгөрөгч 7 хоногт: $5.75 сая, нийт: $338 сая
10. Grown Ups 2: Өнгөрөгч 7 хоногт: $3.7 сая, нийт: $124 сая

Elysium

Director: Neill Blomkamp
Stars: Matt Damon, Jodie Foster, Sharlto Copley
imdb: 7.2

District 9 киногоороо кино урлагт хүч түрэн орж ирсэн найруулагч Neill Blomkamp 2-дахь бүрэн хэмжээний бүтээл болох "Elysium" дэлгэцнээ гарлаа. Киноны үйл явдал 2154 онд өрнөнө. 1975 оноос NASA-с хэрэгжүүлж эхэлсэн Stanford Torus төсөл хэрэгжиж дэлхийн тойрог замд нэгэн амьдралын зохиомол орчин үүсчээ. Энд зөвхөн баян чинээлэг, эрх мэдэл бүхий 140000 хүн л амьдардаг. Тэд дэлхийнхнийг дээрээс нь харж, өөрсдийн бизнес, бодлогыг хэрэгжүүлнэ. Тэдний энэ байдлыг дэлхийд амьдарч буй хүмүүс эрс эсэргүүцдэг ч яаж ч чаддаггүй. Харин Max гэгч залуу Elysium руу нэвтэрч энэ бүгдийг өөрчлөх болно.
Elysium киноны талаар бусад мэдээллийг эндээс.



We're the Millers

Director: Rawson Marshall Thurber
Stars:  Jennifer Aniston, Jason Sudeikis, Emma Roberts
imdb: 6.8

Warner Bros-с 37$ сая ам.доллар бүтээсэн инээдмийн кино өнөөдрийн байдлаар 38$ сая ам.долларын орлоготой ажиллаад байна. Кинонд Доод түвшины хар тамхи борлуулагч David Clark (Jason Sudeikis) -д өөрийн шатлалаа ахиулах сайхан боломжийг түүний босс даалгана. Түүнд Mexico-с ихээхэн хэмжээний барааг оруулж ирэх даалгавар өгөх бөгөөд тэрээр энэ их хэмжээний ачааг оруулж ирэхийн тулд тайчигч бүсгүй Sarah "Rose" O'Reilly (Jennifer Aniston)-г энхэрээ, гэрээсээ зугтсан залуу охин Casey (Emma Roberts)-г охиноо болон зандан залуу Kenny (Will Poulter)-г хүүгээ болгон хөлсөлж хуурамчаар Miller-ын гэр бүлийг үүсгэн  аяндаа гарах болно.



Planes

Director: Klay Hall
Stars: Dane Cook, Stacy Keach, Brad Garrett
imdb: 5.1

Walt Disney-ынхэн Cars франчайздаа урамшин Planes франчайзийг хөгжүүлж байна. Эхний ангийг 50$ сая ам.доллараар бүтээсэн. Disney-ын 3D анимешин гэхэд бага өртөгтэй бүтээгдсэн гэж хэлж болно. Cars төслийг 120$ сая ам.доллараар бүтээж байсан бөгөөд уг төслийн нөөц дээрээс шинэ киногаа бүтээсэн учраас зардал бага гарсан байж болох юм. Сонирхуулахад Planes төслийн үргэлжлэлийг Planes: Fire & Rescue нэртэйгээр 2014 онд гаргахаар төлөвлөсөн байгаа юм байна.
Planes киноны талаар бусад мэдээллийг эндээс.



Percy Jackson: Sea of Monsters

Director: Thor Freudenthal
Stars: Logan Lerman, Alexandra Daddario, Brandon T. Jackson
imdb: 6.5

2010 оны Percy Jackson & the Olympians: The Lightning Thief киноны үргэлжлэл 90$ сая ам.долларын өртөгтэй үлгэр домогийн, адал явдалт Percy Jackson: Sea of Monsters кино дэлгэцнээ гарсанаас хойш 33$ сая ам.долларыг олсон байна. Кинонд Хагас цустнууд гэж дуудагдах бурхадын хүүхдүүдийн зуслангийнхан энэ удаад өмнөхөөсөө ч илүү адал явдалтай учрахаар болжээ.Учир нь тэнгисийн бурхан Посейдон-ы Алтан утсаар эмжсэн шидэт алчуур алга болсон байна. Түүнийг олж, буруу бодолтнуудаас аврах үүргийг Percy Jackson болон түүний нөхөд хүлээжээ.
Percy Jackson: Sea of Monsters киноны талаар бусад мэдээллийг эндээс.