2013/08/07

Хэн Batman-ий дүрийг бүтээх вэ?

Warner Bros кино компани болон DС-нхэн шинээр эхлүүлж буй "Superman Vs. Batman" /албан ёсны нэр биш/ төслийнхөө гол дүрүүдийн эрэлд гараад байна. 40 нас хэвийсэн Batman, Superman-г харуулах уг бүтээлийн Superman-ий дүрийг True Blood цувралын од Joe Manganiello бүтээх талаар яриа гараад байгаа бол бол  Bruce Wayne-ий дүрд жүжигчин Josh Brolin, Ryan Gosling нарийн аль нэг тоглоно гэсэн шум тархжээ.
Кино компани болон найруулагчийн зүгээс жүжигчдийн ур чадвар болон насанд ихээхэн ач холбогдол өгч байгаа бөгөөд дүрийн сонгон шалгаруулалтанд Josh Brolin (46), Ryan Gosling (32), Joe Manganiello (36), The Hobbit star Richard Armitage (41), Matthew Goode (35), Pacific Rim киноны од Max Martini (43)  зэрэг жүжигчдийг оролцуулсан байна.

Төслийн ажил 2014 онд бүрэн утгаараа хэрэгжиж 2015 оны зун бүтээл болон үзэгчдэд хүрэх юм.