2013/08/15

Batman-ий дүрд 60 сая доллар

Найруулагч Zack Snyder болон Warner Bros кино компанийн хамтран бүтээхээр болсон Batman vs. Superman киноны тухай сонирхолтой мэдээлэл гарсан байна. The Sun сонинд өгүүлснээр кино компанийн зүгээс Batman цувралын гол дүрийн жүжигчин Christian Bale-д шинэ төслийн гол дүрд тоглох санал тавьсан бөгөөд энэ саналаа 60 сая доллароор үнэлжээ. Жүжигчний хувьд уг саналд албан ёсны хариулт өгөөгүй талаар нийтлэлд дурдсан байна. Хэрвээ жүжигчин DC-н цувралд эргэн ирвэл супербаатруудын кино ертөнцөд томоохон дуулиан болох нь ээ.