2013/08/06

Avatar 2, Avatar 3, Avatar 4

Найруулагч James Cameron болон 20th Century Fox кино компанийнхан өөрсдийн хэрэгжүүлж буй Avatar төслөө бүрэн хэмжээний 3 ангиар үргэлжлүүлэхээ албан ёсоор мэдэгдлээ. Avatar 2 болон Avatar 3-н зураг авалтыг тасралтгүйгээр үргэлжлүүлэн авах бол Avatar 4-т түр зуурын завсарлага авах гэнэ. Энэ талаар кино компанийн захирал Jim Gianopulos:
Бид Аватарын шинэ ангиудад таны төсөөлснөөс ч илүү их зүйлийг харуулах болно
гэжээ.

 Шинэ төслүүдийн зохиол дээр нэрт найруулагчаас гадна Josh Friedman (War of the Worlds), Rick Jaffa &Amanda Silver (Rise Of Planet Of The Apes), Shane Salerno (Fantastic Voyage) зэрэг уран зөгнөлт киноны зохиолоор дагнан бичдэг алдарт кино зохиолчид хамтран ажиллахаар болсон байна.

Киноны шинэ ангиуд 2016, 2017, 2018 оны Зул сарын баяраар дэлгэцнээ гарах юм.