2013/08/16

Агиймаа, Маралжингоо, Уранцэцэг нар "Зэрлэг цэцэгсийн хүлэмж" киноны дууг дуулжээ

Хэсэг хугацаанд уран бүтээлээ түр завсарласан дуучин Э.Агиймаа шинэ уран бүтээлтэй эргэн ирж байна. Удахгүй үзэгчдийн хүртээл болохоор зэхэж буй Хувьсал продакшн, UBFilm media group-ын бүтээл "Зэрлэг цэцэгсийн хүлэмж" уран сайхны киноны дууг тэрээр дуулсан байна. Уг дуун дээр мөн дуучин Б.Маралжингоо, МУГЖ У.Уранчимэгийн төрсөн дүү Италийн дуурийн дуучин У.Уранцэцэг нар хамтран ажиллсан байна.

Маралжингоо. Зэрлэг цэцэгсийн хүлэмж киноны дууны видео зураг авалт

"Зэрлэг цэцэгсийн хүлэмж" уран сайхны киноны дууны видео удахгүй бэлэн болох ажээ.
 
Маралжингоо. Зэрлэг цэцэгсийн хүлэмж киноны дууны видео зураг авалт

Уранцэцэг. Зэрлэг цэцэгсийн хүлэмж киноны дууны видео зураг авалт