2013/08/29

Уранцэцэг, Маралжингоо, Агиймаа - Зэрлэг цэцэгсийн хүлэмж OST

Хувьсал продакшин, UBFILM media group-н шинэ бүтээл "Зэрлэг цэцэгсийн хүлэмж" уран сайхны киноны дуу гарсан байна. Уг дууны үгийг UBS телевизийн хөтлөгч П.Одгэрэл бичсэн бол, аяыг UBS телевизийн захирал, МУГЗ Л.Балхжав бичжээ.

Уг дууг МУГЖ У.Уранчимэгийн төрсөн дүү Италийн дуурийн дуучин У.Уранцэцэг, дуучин Э.Агиймаа болон Б.Маралжингоо нар хамтран дуулсанг хүргэж байна.