2013/08/15

Adele эсрэг талын дүрд

Kick Ass, X-Men  киногоор нь та бидний сайн мэдэх найруулагч Matthew Vaughn-ий ээлжит бүтээл болох "The Secret Service" кинонд дуучин Adele эсрэг талын дүр бүтээхээр болсон байна. Түүнээс гадна уг төсөлд Elton John, David Beckham нар дүр бүтээх гэнэ.

Киног нэрт комик зохиолч Mark Millar-н ижил нэрт зохиолоос сэдэвлэн бүтээж байгаа бөгөөд киноны гол дүрүүдэд Colin Firth, Michael Caine нар тоглож байгаа аж. Энэ талаар найруулагч "Бид Adele-г муу охины дүрээр үзэгчдэд танилцуулах болно" гэжээ. Төсөл 2014 онд үзэгчдэд бүрэн хэмжээний кино болон хүрнэ.