2013/07/28

"XXX"-т Vin Diesel эргэн ирэх үү?

Жүжигчин Vin Diesel олон нийтийн сүлжээнд хамгийн идэвхтэй байдаг уран бүтээлчдийн нэг. Тийм ч учраас түүнийг ямар төсөлд оролцох гэж байгааг хялбархан мэдэх боломжтой. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр жүжигчин маань 2002 онд тоглож байсан "XXX" /3-н икс/ киноны ээлжит ангид тоглох гэж байгаагаа өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан фэнүүддээ мэдэгдсэн байна. 
Үүнээс гадна жүжигчин маань Marvel-тэй томоохон дүрийн талаар гэрээ хэлэлцээр хийж дүрээ нийтэд зарлахад бэлэн болоод байгаа сурагтай.