2013/07/25

Van Damme-ын Bloodsport, Kickboxer кинонууд дахин хийгдэнэ

80,90-ээд оны сүпэр од Jean-Claude Van Damme-ын гялалзсан үеийн гол кино болох тулаант Bloodsport киног дахин хийхээр (remake) болсон байна. 1988 оны уг кино нь тухайн үед ид дэлгэрч байсан тулааны урлагийн төрлүүдийг нэгтгэж харуулсанаараа үзэгчдийн сонирхолыг татаж чадсан байдаг.  Bloodsport кино нь жүжигчин Van Damme-ын тулааны чадварыг харуулсан ялангуяа түүний хөлний техникүүдийг харуулж чадсанаараа уг жүжигчний хувьд үнэлэмж, кариерт томоохон өөрчлөлтийг авчирсан гэж хэлж болох юм.

Уг киног 1.1$ сая ам.долларын өртөгтэйгээр бүтээн зөвхөн АНУ-ын кино зах зээлээс 11.8$ сая ам.долларыг цуглуулж чадсан юм. Улмаар уг киноны амжилтанд урамшин 1989 онд Kickboxer киног гаргасан нь мөн л амжилттай зах зээлд гарсан.


Харин тулаант урлагийн кино төрөлд култ болтлоо хоногшсон эдгээр кинонуудыг шинээр дахин хийх тухай яриа гарч байна. Шинээр бүтээх Bloodsport киноны найруулагчаар Австралын найруулагч James McTeigue нэрлэгдээд байна. Тэрээр өмнө нь No Escape (1994), the Matrix trilogy (1999–2003) Star Wars Episode II: Attack of the Clones (2002) кинонуудын туслах найруулагчаар ажиллаж байсан туршлагатай.