2013/07/12

"The League of Extraordinary Gentlemen" тв цуврал болно

Цус сорогч Mina, анчин нэрээр алдаршсан мэргэн буудагч Quatermain, Ахмад Nemo, үхэшгүй мөнхийн Dorian Gray гээд нэгэн үеийн гайхамшигт онцгой хүмүүсийг нэгтгэдэг комик зохиолч Alan Moore -н "The League of Extraordinary Gentlemen" комиксийг 20th Century Fox кино компанийнхан тв-н цуврал бүтээл болгох гэж буй талаар мэдээлэл гарсан байна.
Уг төслийн продюсерийн ажлыг S*x and the City, Heroes зэрэг цувралын зохиолч, продюсерээр ажиллаж байсан Michael Green хийх юм байна. Төсөл хэзээ эхлэх нь тодорхой бус байгаа бөгөөд зохиолын ажил нь эхэлж байгаа сурагтай.