2013/07/27

The Call МУСКиноны poster

Найруулагч Б.Чингүүний бүтээж буй "The Call" бүрэн хэмжээний уран сайхны киноны poster бэлэн болсон байна. Тус киног бүтээж буй Creative Art Group нэрээ өөрчлөн Aurora Entertainment болсон бөгөөд энэ нэр дээр гарч байгаа анхны уран бүтээл нь гэж хэлж болох юм. "The Call" киноны дүрүүдэд М.Баянбаатар, Э.Урангоо, Б.Батзаяа нар тоглож байна.

Өмнө нь Гэрч хэмээн нэрлэж байсан энэхүү кино нь триллер төрлөөр бүтээгдэж байгаагаараа онцлог юм. Кино ирэх намраас үзэгчдэд хүрнэ.