2013/07/27

The Butterfly Effect кино дахин хийгдэнэ

Edward Lorenz-ийн "Америкийн Айово мужийн нутагт нисч буй эрвээхэйг далавч Индонезийн борооны улирал эхлэхэд нөлөөлсөн хуй давалгааны нөлөөтэй" гэж энгийнээр тайлбарласан аль нэг системийн анхдагч төлөв байдалд гарсан өчүүхэн төдий өөрчлөлт нь явцдаа том өрнөлд хүргэдэг гэх хаосын онолыг эрвээхэйн нөлөө (butterfly effect) гэж нэрлэдэг. (Монголчуудын хувьд уг нөлөөллийн үр дүнг мэдэрч "исгэрэхэд салхи босно" гэж мэддэг байсан гэж дүгнэдэг.) Тэгвэл энэхүү том нэрээр нэрлэгдсэн 2004 оны шинэжлэх ухааны, сэтгэлзүйн триллер төрлийн "The Butterfly Effect" кино дахин хийгдэхээр яригдаж байна.

Уг кино нь эрвээхэйн нөлөөллийн адил Punk'd шоугаараа hollywood-д танигдаж байсан залуу жүжигчин Ashton Kutcher-г hollywood-ын чадварлаг жүжигчдын эгнээнд ороход нь нөлөөлж чадсан кино болсон юм.