2013/07/24

Superman болон Batman нэг дэлгэцнээ Superman vs. Batman эсвэл Batman vs. Superman нэртэйгээр гарна

Өнгөрөгч бямба гарагт Comic-Con-оор найруулагч Zack Snyder, продюсер Christopher Nolan нарын бүтээл, энэ зуны сүпэр хитүүдийн нэг Man of Steel киноны үргэлжлэлийн талаар цухас мэдээлэл гаргасан байна.

The Dark Knight Rises (2012), Man of Steel (2013) кинонуудын зохиол дээр ажилласан David S. Goyer хэлэхдээ "Дараагийн ангийг Superman vs. Batman эсвэл Batman vs. Superman гэж нэрлэхийг мэдэхгүй байна. Ямартай ч хоёр залуу нэг дэлгэцнээ гарч гайхалтай хослолыг харуулах болно" гэсэн байна.


Нэр нь тодорхой болоогүй байгаа ч Man of Steel киноны үргэлжлэл Superman/Batman анги дэлгэцнээ гарах цаад хугацааг 2015 он гэж товлоод байна.