2013/07/12

Sergey Bodrov-н шинэ бүтээл Seventh Son

Warner Bros кино компани найруулагч Sergey Bodrov нарын хамтын бүтээл уран зөгнөлт Seventh Son киноны анхны трайлэр гарчээ. Уг кинонд хар шидийг дарахаар сэтгэл шулуудсан дайчин Gregory (Jeff Bridges) болон түүний шавь Tom Ward нарын тухай гарах бөгөөд багш шавь хамтран олон зуун дамжин хүн төрөлхтөнтэй дайтсаар ирсэн чөтгөрүүдийг дарах болно.

Бүтээл ирэх оны 1 сарын 17-нд үзэгчдэд хүрэх бөгөөд гол дүрүүдэд Jeff Bridges, Ben Barnes, Julianne Moore тоглосон юм байна. Ингээд та бүхэнд киноны трайлэрийг хүргэж байна.