2013/07/27

Ариун хайрын түүх Romeo &Juliet дахин дэлгэцнээ

Ариун хайрын түүх болсон Shakespeare-н Romeo &Juliet зохиол сонгогдог хувилбараараа дахин дэлгэцнээ амилж байна. Шинээр бүтээгдэж буй Romeo &Juliet киноны зохиолыг Julian Fellowes бичсэн бол киног төдийлөн олонд танил болоогүй найруулагч болох Carlo Carlei найруулжээ.

Кино төсөл 2012 оны 2 сард Италид эхэлсэн бөгөөд зураг авалт хэд хэдэн удаа хойшлосны улмаас киноны дэлгэцнээ гарах товыг 2012 оноос 2013 оны 10 сарын 11 болгож өөрчилсөн байна.

Киноны дүрүүдэд Hailee Steinfeld, Douglas Booth тэргүүтэй холливүүдийн залуу жүжигчид дүр бүтээжээ. Hailee Steinfeld-н хувьд ямар нэгэн өрсөлдөгчгүйгээр Juliet-н дүрд сонгогдсон бол Douglas Booth-н хувьд 300 гаруй жүжигчнээс шалгарч Romeo-н дүрийг бүтээсэн гэнэ.

Киноны зураг авалт Их Британи, Итали, Швецарьт явагдсан бөгөөд 15 сая еврогоор төсөл кино болжээ. Ингээд та бүхэнд кино багийнхны зүгээс хамгийн сүүлд гаргасан трайлэрийг хүргэж байна.