2013/07/19

"Нарны Жим" олон ангит киноны ажил эхэллээ

Монголын Засгийн газар өөрийн зарим салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчилахын тулд олон ангит кино бүтээдэг уламжлалтай болоод буй. Үүний нэгэн адил Онцгой байдлын ерөнхий газрын байгууллагын үйл ажиллагаа, албан хаагчдын ажил, мэргэжлийн онцлогийг олон нийтэд уран сайхны аргаар зөв сурталчлан таниулах, эх оронч үзлийг төлөвшүүлэх, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, боловсрол олгох, соён гэгээрүүлэх зорилгоор "Нарны жим" олон ангит киног Монголын үндэсний олон нийтийн радио телевиз бүтээхээр болоод байна.



"Нарны жим" олон ангит киног ОБЕГ, МҮОНТВ хамтран бүтээх бөгөөд өнөөдөр уг төслийн албан ёсны нээлт боллоо.