2013/07/24

"Микроны босс" киноны дууг Батаа дуулж байна

Милл кино компанийн 3 дахь бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээгдэж буй. Энэхүү Микрочдын амьдралын талаар өгүүлэх "Микроны босс" нэртэй инээдмийн уран сайхны киноны зураг авалтын ажил хийгдэж дөнгөж дуусаад байгаа бөгөөд удахгүй уг киноны албан ёсны дуу цацагдах юм. Харин уг уянгын хэмнэлтэй дууг киноны гол дүрд тоглож байгаа жүжигчин Баттөмөр дуулж байгаа аж. Тэрээр өмнө нь "Рашантын 18" киноны дуу, Ээжийн дайсан киноны дууг дуулсан туршлагатай нэгэн.


"Микроны босс" инээдмийн уран сайхны кинонд мөн жүжигчин О.Долгор, С.Батзориг, реппер Gee нар оролцож байна. Кино ирэх намраас үзэгчдийн хүртээл болохоор төлөвлөгджээ.