2013/07/16

Эрдэмтэн зохиолч Ч.Лодойдамбын Шаргачин өгүүллэг кино болно

Монгол улсын төрийн хошой шагналт, эрдэмтэн зохиолч Чадраабалын Лодойдамба агсны 1954 онд бичсэн "Шаргачин" өгүүллэгийг уншаагүй хүн ховор бизээ. Монголын уран зохиолын сор болсон уг өгүүллэгийг хэрэв уншаагүй бол уншиж үзээрэй гэж танд сануулах байна. 

Ч.Лодойдамба агсны гэгээн дурсгалд зориулан энэхүү "Шаргачин" өгүүллэг болон "Солонго" өгүүллэгүүдээс сэдэвлэн Монгол улсын ардын жүжигчин, кино найруулагч, зохиолч Гомбожавын Жигжидсүрэн бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээхээр болсон байна.