2013/07/03

"Кино шиг амьдрал" инээдмийн уран сайхны кино хийгдэж байна

Сүүлд Дүүлэн нис уран сайхны киног үзэгчдэд хүргэсэн DOZ Entertainment-ынхан шинэ уран бүтээлийн ажилдаа орсон байна. Дүүлэн нис киногаа  олон орны кино уран бүтээлчид нартай хамтран бүтээсэн тэд энэ удаад ч мөн адил гадны кино уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байгаа аж. "Кино шиг амьдрал" нэртэй инээдмийн уран сайхны киногаа тэд Вьетнамын Vietnam Cinema Department-тэй хамтран бүтээж байгаа юм байна. Кино зураг авалтын 10% нь Монголд хийгдэх бол 90%-г Вьетнамд хийх ажээ. Одоогоор DOZ Entertainment-ынхан киноны зураг авалтын ажлаа Вьетнамд эхлүүлээд байна.

"Кино шиг амьдрал" нэртэй инээдмийн уран сайхны киноны найруулагчаар Д.Доржсүрэн, продюсераар А.Мөнгөнзул ажиллаж байна. Уг Киног ирэх намар дэлгэцнээ гаргахаар төлөвлөжээ.