2013/07/27

Keanu Reeves-ын 47 Ronin киноны сонирхолтой trailer, poster

Hollywood-ынхан азийг сонирхох болсоор багагүй хугацаа өнгөрч байна. Үүний нэгэн адилаар Universal Pictures кино компани 18-р зууны үеийн японы самурайн бүлэглэлийн тухай 47 Ronin гэх fantasy action төрлийн киног бүтээж байна. 47 Ronin нь японы түүхэнд их мастерынхаа аллагын өс хонзонг авахаар 47 самурай нэгдэн тэмцсэн тухай бодит үнэн болон домог яриа (Chūshingura) болон үлдсэнээр тэмдэглэгдсэн байдаг байна.


47 Ronin кинонд Matrix цувралаар азийн тулааны урлагийг шинэ цагийн hollywood-ын кинонд уусгаж чадсан алдарт Keanu Reeves тоглож байгаа нь түүний фенүүдэд сайхан мэдээ болон очиж байна. Киног Carl Rinsch найруулж байгаа бөгөөд  тэрээр өмнө нь олонд танигдсан бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээгээгүй юм. Харин The Gift, Lovely Weather for Rain, The Quiz богино хэмжээний кинонуудыг бүтээж байжээ.


Киног  2011 оны 3-р сараас зураг авалтыг нь эхлүүлсэн. Нийт төсөв одоогоор 175$ сая ам.доллар даваад байгаа гэсэн мэдээлэл гарчээ.



47 Ronin кино ирэх 12-р сарын 25-нд дэлгэцнээ гарна. Ингээд хором бүрэн нь сонирхол татаж буй 47 Ronin киноны trailer-г хүлээн авч үзэцгээе.