2013/07/03

John Milius Чингис хааны түүхийг бичнэ

Рэппер RZA-н 2014 онд үзэгчдэд хүргэх "Чингис хаан" киноны зохиолыг Apocalypse Now, Conan the Barbarian, Red Dawn зэрэг киноны зохиолыг бичиж байсан нэрт кино зохиолч John Milius бичиж эхэлсэн байна. 2 уран бүтээлчийн хамтран ажиллаж буй уг төслийн гол дүрд жүжигчин Mickey Rourke тоглох сурагтай. Гэхдээ энэ бол таамаг төдий.

RZA-н хувьд сайн кино зохиолчтой хамтран ажиллах сонирхолтой байсан. Түүндээ ч хүрч John Milius-тай хамтран ажиллаж байгаа. Харин зохиолчийн хувьд 2010 оноос л Чингис хааны талаарх төсөлдөө томоохон хамтрагч хайж байсан. Гэхдээ хамтран ажиллах багтаа заавалчгүй Mickey Rourke багтаана гэсэн ярилцлага өгч байсан. Тэгэхээр энэ төсөл одоогоор тодорхой 3 оролцогчтой болж байх шиг байна.

Сонирхуулахад John Milius кино зохиолоо аль 2010 оноос бичиж байсан бөгөөд гол дүр Чингис хааны дүрд Mickey Rourke-г тоглуулах хүсэлтэй байгаа ажээ.