2013/07/25

James Cameron-ны Avatar 2 киноны туршилтын зураг авалтын анхны материалууд дэлгэгдлээ

Өчигдөр комьпютер график болон интерактив технологийн Siggraph 2013 олон улсын уулзалт, үзэсгэлэн дээр удаан хугацаанд чимээгүй байсан Avatar 2 киноны талаар мэдээлэл гарсан байна. Oscar-ын шагналт найруулагч James Cameron болон продюсер Jon Landau нар Avatar киноны үргэлжлэлийн талаар тодорхой мэдээлэл өгөлгүй нууцлаж байсан бол өчигдрийн Siggraph үзэсгэлэн дээр анхны зураг авалтын материалууд болон зохиолын хэсгээс дэлгэсэн байна. Уг материалууд одоогоор онлайн болоогүй байгаач удахгүй ил болох бизээ.