2013/07/17

I, Frankenstein киноны дүрүүдийн poster

Lionsgate кино компанийнхан нэгэн сонирхолтой төсөл дээр ажиллаж байна. Ирэх 2014 онд дэлгэцнээ гаргахаар төлөвлөөд байгаа horror/thriller төрлийн I, Frankenstein киног Автралын найруулагч Stuart Beattie (Underworld цуврал) адил нэрт зурагт туужаас сэдэвлэн бүтээж байна. Уг киноны зохиол дээр тэр мөн ажиллажээ. Stuart Beattie өмнө нь Australia (2008), G.I. Joe: The Rise of Cobra (2009) зэрэг кинонуудын зохиол дээр ажилласан туршлагатай.

I, Frankenstein кино энэ оны 4-р сард дэлгэцнээ гарна гэж зарлагдаж байсан ч удаа дараа хойшлосны эцэст 2014 оны 1-р сарын 24 -ны өдөр нээлтээ хийхээр товлогдоод байна. Кинонд Aaron Eckhart, Bill Nighy нар гол дүрийг бүтээж байна.