2013/07/06

Хүүхдэд зориулсан уран сайхны болон хүүхэлдэйн киноны зохиол шалгаруулах уралдаан зарлаж байна

Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 280 дугаар тогтоолоор батлагдсан "Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад төрөөс дэмжлэг үзүүлэх журам"-ыг үндэслэн Хүүхдэд зориулсан уран сайхны болон хүүхэлдэйн киноны зохиол шалгаруулах уралдаан зарлаж байна.

Зорилго: Хүүхэд, багачуудын оюуны эрэлт хэрэгцээг хангах шилдэг уран бүтээлийн урын санг баяжуулах, хүүхдэд зориулсан дэлгэцийн уран бүтээл туурвих идэвх санаачилгыг хөхиүлэн дэмжих, тэдний хүсэл сонирхолд нийцсэн дэлгэцийн шинэ баатар, дүр бий болгоход  оршино.

Бүтээлийн төрөл , бүтээлд тавигдах шаардлага:

Зохиолыг А-4 хэмжээтэй бичгийн цаасан дээр компьютерт шивж , 5 хувь ирүүлнэ. Бичвэрийн мөр хоорондын хэмжээ 1,5, үсгийн фонд Arial, үсгийн хэмжээ 12 байна. Гар бичмэл хүлээн авахгүй

Төрөл:
1.    Хүүхдийн уран сайхны киноны зохиол

  • Чөлөөт сэдэвтэй сургуулийн бага, дунд насныханд зориулсан бүтээл байна.
  • Үргэлжлэх хугацаа 1 цагаас 1цаг 20 минут
2.     Олон ангитхүүхэлдэйн киноны зохиол
  • Чөлөөт сэдэвтэй сургуулийн өмнөх болон сургуулийн бага насныханд зориулсан бүтээл байна.
  • Нэг  ангийн  үргэлжлэх хугацаа 10 минут

Шагналын сан:

Уралдаанд ирүүлсэн бүтээлийг Соёл, спорт, аялал жуулчлалын сайдынтомилсон  орон тооны бус мэргэжлийн зөвлөл  шалгаруулах бөгөөд дээр дурдсан төрөл бүр дээр тэргүүн ба дэд байр тус бүр нэгийг тодруулна.

Тэргүүн байр эзэлсэн бүтээлд 5 сая, дэд байрт шалгарсан бүтээлд 3 сая төгрөг олгох бөгөөд  зохиогчийн эрхийг  уралдаан зохион байгуулагч тал  эзэмшинэ .

Шалгарсан зохиолоор дэлгэцийн бүтээл туурвих асуудлаар тусад нь сонгон шалгаруулалт зарлаж шийдвэрлэнэ

Зарласан төрлөөр шаардлага хангасан бүтээл ирээгүй тохиолдолд тухайн төрөл дээр шалгаруулалт хийхгүй.

Шалгаруулалтад оролцогч нь зохиолоо   2013 оны 9 дүгээр сарын 3 -ны өдрийн 17.00 цаг хүртэл  Соёл, урлаг хөгжүүлэх сангийн 405  тоотод бүртгүүлнэ. Хугацаа хоцорсон бүтээлийг хүлээн авахгүй.

Уралдааны дүнг 2013 оны  11 дугаар сарын 15-ны дотор дүгнэж, олон нийтэд мэдээлнэ.
Уралдааны талаарх мэдээллийг 310469 , 70120947 дугаар утсаар лавлана.

СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ