2013/07/19

Хүрэлээ инээдмийн кино бүтээхэд Хүрлээ

"Боолын гэрээ" киногаар хэр чадварлаг продюсер болохоо харуулсан шинэхэн гавъяат Д.Хүрэлхүү нэгэн инээдмийн уран сайхны кино бүтээхэд Хүрлээ. Түүний продюсерлаж байгаа уг киноны найруулагчаар Галбаяр ажиллаж, Go Studio киног бүтээж байгаа гэнэ. Одоогоор киноны зураг авалт 30%-тай явагдаж байна.


Уг кинонд хошин урлагын мастерууд Хүрэлхүү, Эрдэнэзаан, Бат-Өлзий, Одончимэг, Бямбацогт нар тоглож байгаа бөгөөд тэдний хүүхдүүд болох Эрдэнэзааны Энэрэл,Хүрэлхүүгийн Намуун, Бат-Өлзийн Тамир, Одончимэгийн Номундарь, Бямбацогтын Балжинням нар тоглож байгаагаараа онцлог юм. Мөн A Capella хамталгийн Төрөө, Мөрөөдлийн Театрын жүжигчин Алтаншагай, Эрхэмбаяр нар оролцож байгаа ажээ.