2013/07/18

Hollywood-д шинээр бүтээгдэж буй Godzilla киноны анхны poster

Японы үлгэр домогийн аврага биет Godzilla-ын тухай нэлээд хэдэн уран сайхны кинонууд хийгдсэн байдаг.  1954 онд бүтээгдсэн Godzilla кино гарсанаар японы кино урлагийн нэгэн түүх болон үлдсэн бүтээл болж чадсан юм. Godzilla алдарт hollywood-ын гудамжинд өөрийн гэсэн одтой гэдгийг санавал нэр алдар нь дэлхий нийтээр хэр түгсэнг та ойлгох бизээ.

2010 оны Comic-Con-р үзүүлсэн анхны төрх
Ирэх 2014 онд Legendary Pictures кино компани Godzilla нэрээр шинэ төсөл дэлгэх гэж буй. Уг төслийн эхлэл болж анхны poster Comic-Con-р гарсан байна. Британын кино найруулагч Gareth Edwards-ын найруулж буй Godzilla киноны аймшиг хэр аварга том болохыг энэ постероос та харах боломжтой.

Godzilla Кино ирэх 2014 оны 5-р сарын 16-нд нээлтээ хийнэ. Кинонд япон талаас Toho кино оролцож байгаа ажээ.