2013/07/03

Hellboy 3: Тамын хүү түр амарч байна

Найруулагч Guillermo Del Toro-н ээлжит уран бүтээл болох Pacific Rim ирэх 12-ы өдөр нээлтээ хийх гэж байна. Уг төсөл бүрэн дууссаны дараагаар найруулагч маань "Crimson Peak" нэртэй шинэ төслийн ажилдаа орно. Уг төслийн хувьд R ангилалд багтах сэтгэхүйн аймшгийн бүтээл болох аж.

Ихэнх кино сонирхогчдын хувьд найруулагчийг "Hellboy 3" төслийг эхлүүлээсэй гэж байсан ч харамсалтай нь өөр төсөл эхэлчихлээ. Гэхдээ Hellboy-н ээлжит төсөл бүрэн унтарчихаагүй байна. Legendary кино компанийн тэргүүлэгч Thomas Tull-н яриагаар уг төсөл түр амсхийж байгаа гэнэ. Үүний баталгаа болсон яриаг ч киноны  гол дүр Ron Perlman  саяхан сэтгүүлчдэд өгсөн байна. Тэрээр "Hellboy 3 т бид дахин хамтрахаар боллоо. Төсөл удахгүй эхэлнэ" гэсэн ярилцлага өгсөн байна.