2013/07/22

Хамгийн сайхан нь МУСК бүтээгдэж байна (+Poster)

Шөнө дундын яриа киногаа үзэгчдэд хүргэсэн Очир Фильм Студи, Mongolian media group-тэй хамтран удаах бүрэн хэмжээний уран сайхны киноныхаа ажилд ороод байна. "Хамгийн сайхан нь" нэртэй уг киноны зохиол, найруулга дээр О.Батзориг ажиллаж байгаа бөгөөд продюсераар Б.Амгалан, Ш.Мөнгөндуулга нар, ерөнхий зураглаач А.Мягмар ажиллаж байгаа ажээ.

"Хамгийн сайхан нь" киноны дүрүүдэд өмнөх кинонд оролцсон Опозитын Гантулга, Punk and Rap хамтлагийн залуус тоглоно. Харин шинээр 2 эмэгтэй гол дүр болон 2 эрэгтэй гол дүрийн сонгон шалгаруулалт хийх юм байна.