2013/07/24

Gravity киноны шинэ trailer

Мексикийн найруулагч Alfonso Cuarón-ын (Harry Potter and the Prisoner of Azkaban киног найруулсан) ирэх 10-р сард үзэгчдэд хүргэх Gravity киноны шинэ видео гарсан байна. 90 секунд үргэжлэх уг видеонд орбит дахь Nasa Shuttle хөлөг сүйрч хэрхэн Dr. Ryan Stone (Sandra Bullock) огторгуйд хаягдаж байгааг харуулжээ.

80$ сая ам.долларын өртөгтэй бүтээгдэж байгаа уг киноны зохиолыг Alfonso Cuarón өөрийн хүү Jonás-тай хамтран Universal Pictures-ын дор хөгжүүлсэн. Дараагаар нь Warner Bros-д кино болгох эрхийг худалдсан юм.


Gravity кинонд Sandra Bullock, George Clooney нар гол дүрийг бүтээж байгаа юм. Кино ирэх 10-р сарын 4-нд нээлтээ хийнэ. Түүнээс өмнө 70 дахь удаагийн Venice International Film Festival дээр анхны үзвэр нь хийгдэх ажээ.