2013/07/12

Frozen дүрүүдийн зураг

Аймшиггүй чин зоригт Anna нэрт охин Arendelle-ын хаант улсын хамгийн агуу уулчин Kristoff болон түүний үнэнч туслах Sven-тэй нийлж үл мэдэгдэх байдлаар алга болсон Elsa эгчийнхээ эрэлд гарна. Тэдний замд өндөр уулс, хачирхалтай зүйл олон тааралдах бөгөөд хамгийн сонирхолтой нь эрлийн үзүүр нь эцэстээ хаант улсыг нь аюулаас аврах даалгавар болж хувирна.

Энэ бол Disney-н зүгээс ирэх 11 сарын 27-нд үзэгчдэд хүргэх Frozen бүрэн хэмжээний хүүхэлдэйн киноны үйл явдал. Уг бүтээлийг Surf's Up бүтээлээрээ кино сонирхогчдод танил болсон найруулагч Chris Buck найруулж байгаа юм. Харин киноны гол дүрүүдэд Kristen Bell, Idina Menzel, Jonathan Groff нар дуу оруулж байгаа аж. Ингээд та бүхэнд киноны дүрүүдийн зургийг хүргэж байна.
-