2013/07/03

Free Birds: Цацагт хяруулуудыг аврах хөдөлгөөн

Талархлын баярын өдөр ерөнхийлөгчийн ивээлд багтаж амь аврагдсан Reggie цацагт хяруул түүний хүүхдүүдтэй эдлэн газарт нь ирж тэжээвэр шувууны амьдралаар амьдрана. Гэтэл түүнийг нутгийн зэрлэг цацагт хяруул хулгайлж цаг хугацааны машинд орсноор адал явдал эхэлнэ.

Энэ бол Shrek цувралаар олонд танигдсан продюсерүүд болон Horton Hears a Who! киноны найруулагч Jimmy Hayward нарын хамтран бүтээж буй Free Birds анимэшний үйл явдал юм. Уг бүтээлийг Relativity Media-нхан санхүүжүүлж байгаа бөгөөд ирэх 11 сарын 1-нд үзэгчдэд хүрэх юм байна.

Киноны гол дүрүүдэд Owen Wilson, Woody Harrelson, Amy Poehler нар дуу оруулж байгаа юм байна. Ингээд киноны трайлэрийг та бүхэнд хүргэе.