2013/07/10

Disney-ынхэн The Jungle Book (Маугли) анимешины бүрэн хэмжэний кино болгоно

Disney-ынхэн хуучин түүхээ эргэж ухаад мөнгө олоод байх боллоо. Үүний илрэл бол хуучны classic анимешинүүдынхаа түүхийг ашиглан бүрэн хэмжээний уран сайхны кино хийгээд байгаагаас харж болно. Өнгөрөгч онд гэхэд л цасан цагааны зохиолыг ашиглан Mirror Mirror, Snow White and the Huntsman гэсэн бүрэн хэмжээний уран сайхны кинонуудыг гаргасан. Гэхдээ эдгээр туршлагуудаас хамгийн амжилттай болсон нь 2010 онд бүтээсэн Alice in Wonderland бүрэн хэмжээний уран сайхны кино. Уг киног 200$ сая орчим ам.доллараар бүтээгээд boxoffice-c 1$ тэрбум ам.доллар давсан орлогыг цуглуулж чадсан юм. Мэдээж энэ амжилтандаа урамшин 2012 оны кинонуудаа бүтээсэн нь лавтай. Ирэх 2014 онд Нойрсож буй гүнж  (Sleeping Beauty) зохиолоос сэдэвлэн Angelina Jolie-ын гол дүрийг нь бүтээж буй Maleficent бүрэн хэмжээний уран сайхны киногаа дэлгэнэ. Мөн түүний дараа Cinderella гээд.


Тэгвэл Disney-ынхэн дахин нэг классик бүтээл болох 1967 оны The Jungle Book буюу бидний мэдэхээр Маугли анимешинаа бүрэн хэмжээний уран сайхны кино болгохоор төслөө судлаж эхлээд байгаа юм байна. Уг кино зохиол дээр Justin Marks ажиллаж байгаа бөгөөд киногаа одоогоор Jungle Book гэж нэрлээд байгаа ажээ.