2013/07/07

Despicable Me 2 яагаад таалагдах вэ? (+ GIFS)

Урт хамарт муу хүн эргэн дэлгэцнээ ирээд байна. Энэ зуны кино үзвэрийн томоохон хүлээлтүүдийн нэг байсан Despicable Me 2 анимешин өнгөрөгч лхагва гарагт нээлтээ хийснээс хойш үзэгчдийг байлдан дагуулсаар. Адал явдалтай, хөгжилтэй уг анимешины өмнөх ангийг кино сонирхогчид маань бүгд үзсэн нь лавтай. Тэгвэл энэ удаад эсрэг талд Lucy Wilde (хоолойг Kristen Wiig) байх бөгөөд Agnes, Edith, Margo нарын сайн аав, хорон санааны гоц ухаантан Gru түүнд сэтгэл алдрах болно. Мөн л бяцхан шар туслахуудын хөгжилтэй түүхүүд үргэлжилнэ.

Ингээд яагаад бидэнд Despicable Me 2 анимешин таалагдах талаар бяцхан өгүүлэмжүүдийг зургийн хамт хүргэе.

1. Магадгүй та "Despicable Me" анимешины үргэлжлэл гарч байгааг анзаараагүй байж мэднэ. Мөн та "Monsters University" анимешинг олон дахин үзээд анимешин үзэх хүслээ гүйцээсэн ч байж мэднэ. Гэхдээ Despicable Me 2 танд шинэ зүйлийг мэдрүүлэх болно.

2. Хөгжилтэй шар туслахууд (minions) болон амтлаг жимсний хайр дурлал үргэлжлэнэ. Тэдний banana  гэх хөгжилтэй богино хэмжээний киног эндээс үзээрэй.

3. Энэ ангид Gru-ын бүжгээс "энийг яаж хийх үү" болон "хэзээ ч хийж болохгүй" зарим нэг зүйлсийг мэдэж авна. Кинонд ашиглагдсан ихэнх soundtrack-уудыг hip hop/R&B од Pharrell Williams бүтээжээ. Pharrell-ын Despicable Me 2 анимешинд зориулан гаргасан Happy дууг эндээс сонсоорой.

4. Төрөөс санаачилсан Жолоочийн Хариуцлагын Албан Журмын Даатгал хичнээн хэрэгтэй болохыг Gru үнэгүй сурталчилж өгсөнг хараарай

5. Жүжигчин Kristen Wiig аль хэдийнээ ноён Gru-ийн нөлөөнд автаж түүний бүжгийн хөдөлгөөнийг эзэмшээд авсан.


6. Хөөрхөнүүд өсөж томорсоор.

7. Минионууд ч мөн шинэ анги дээр эгдүүтэй хэвээр

8. Gru-г хараад бүжиглэмээр санагдаж байгаа биздээ.

9. Үргэлжлэл шинэлэг, лайтай мөн дэлхийд урьд өмнө хэзээч харж байгаагүй өндөр технологиудаар дүүрэн байх болно.

10. Gru-ийн зөөлөн зан чанар илүү хөгжиж хайр сэтгэлтэй учирч, охидоо асарч бүр бүгдийг орой бүр үнссэн хэвээр

Ингээд танд таалагдсан гэж найдаж байна. Despicable Me 2 анимешины талаар бусад мэдээллийг эндээс аваарай.