2013/07/28

"Dawn of the Planet of the Apes" мичнүүдийн шинэ эрин асуй

Өнгөрөгч Comic-Con наадмаар ирэх онуудад дэлгэцнээ гарах томоохон төслүүдийн талаар сонирхолтой мэдээллүүд маш олон гарсан. Үүнээс хамгийн сонирхол татсан төсөл бол найруулагч Matt Reeves-н бүтээж буй "Dawn of the Planet of the Apes" төсөл байсан юм. Мичнүүдийн сэргэлтийн талаар өгүүлэх уг бүтээл өмнөх ангиасаа ч илүү болж байгаа бөгөөд шинэ анги 1968 оноос эхэлсэн Planet of the Apes цуврал бүтээлийн үйл явдлыг багтаасан томоохон өрнөлтэй байх юм байна.
Шинэ анги дээр киноны гол баатар Caesar хайр дурлалын амтыг мэдрэхээс гадна хүний хэлээр бүрэн ярьж чаддаг болох аж.

"Dawn of the Planet of the Apes"-д кино сонирхогчид өмнөх ангиас илүү итгэл найдвар хүлээлгэж байгаа бөгөөд үүний гол учиг бол найруулагч Matt Reeves юм. Уг найруулагчийн хувьд өөрийн гэсэн өвөрмөц өнгө аястай бүтээл туурвидагаараа алдартай.

Киноны гол дүрүүдэд Andy Serkis, Gary Oldman, Jason Clarke, Kodi Smit-McPhee, Keri Russel, Judy Greer нар тоглож байгаа бөгөөд ирэх 2014 оны 7 сарын 18-нд олон улсын нээлтээ хийнэ.

Киноны талаарх бусад мэдээллийг эндээс уншаарай.